Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ” арга хэмжээ болно.

Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яам хамтран Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт болон анхаарах асуудал, боловсролын салбарын цахимжилт ба төрийн үйлчилгээ, цэцэрлэг, ерөнхий боловсрол, сургуулийн зөвшөөрлийн зохицуулалт, дээд боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрлийн зохицуулалт, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвшөөрлийн зохицуулалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс олгох зөвшөөрлийн цахимжилт, зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлтийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.
10:00–17:00 цагт боловсролын салбарын зөвшөөрөл, лавлагаа, тодорхойлолт, үйлчилгээний талаар хүн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө.
2026.11.24-ний өдөр (Мягмар гараг)
09:30 цагт бүртгэл, 10:00 цагаас эхэлнэ
Засгийн газрын XI байр, 1 давхар
(Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”)
             Холбоо барих: 51-263700