Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Чингэлтэй дүүргийн 240 хүүхдийн багтаамжтай 108 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Барилгын насжилт хэтэрсэн 108 дугаар цэцэрлэгийг дахин төлөвлөлтөд хамруулж, стандартад нийцүүлэн шинэчлэн засварлалаа. Өмнө нь 4 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол хамран сургах тойргийн хүүхдийн хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн 10 бүлэг болгон нэмэгдүүлэв.

Тус цэцэрлэг нь нийт 240 хүүхдийн багтаамжтай, 2,857 м² талбай бүхий барилга бөгөөд унтлагын өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай/нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах зэрэг зориулалтын олон өрөө тасалгаатай болжээ.