Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АРГА ЗҮЙЧ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АРГА ЗҮЙЧ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, арга зүйч нарт зориулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт графикт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн 4934 багш онлайнаар, 408 аргазүйч танхимаар хамрагдсан.

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдвээр НБГ-ын СӨБ

хариуцсан мэргэжилтэн Ц.Оюу-Эрдэнэ, “Сургалт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж буй туршлага”-ыг СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баяртуяа, Төрөлжсөн сургалттай холбоотой мэдээллийг НБГ-ын БХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Оюунбилэг танилцуулсан.

Сургалтад оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг авч үзвэл;

Мэдлэг, мэдээллийн ач холбогдлыг нийт оролцогчдын 93.4% нь хангалттай сайн гэж үнэлжээ.