Scroll to top
Scroll to top
НАЛАЙХ ДҮҮРЭГТ МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА
Налайх дүүргийн 3 дугаар хороо, 152 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил хийгдэж дууслаа.
Цэцэрлэгийн барилга нь Монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Грэйт майнинг ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


