Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН ДИЗАЙН ТЕХНОЛОГИ, ЗУРАГЗҮЙ, ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ НАРЫН “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багшийн хөгжлийг дэмжиж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо.
Дүүргүүдээс шалгарсан 19 илтгэлийг 41 багш нийслэлийн I шатны шалгаруулалтад оролцож хэлэлцүүлэв.
Илтгэлийн шүүгчээр Доктор (Ph.D) Н.Энхтайван, Доктор (Ph.D), Дэд профессор З.Баярмагнай, МУ-ын Зөвлөх багш Б.Батчимэг нар оюун ухаанаа уралдуулан хамтран ажиллаж багш нарын илтгэл бичихэд цаашид анхаарах зүйлсийг чиглүүлж, шүүгчдийн онооны дундажаар эрэмбэлэхэд:
Тэргүүн байр: СХД-ийн Ирээдүй сургуулийн багш Л.Анхбаяр,Л.Гантулга, Х.Чулуундаваа, Ш.Отгончимэг нарын бичсэн “Ухаалаг утасны хэрэглээг эцэг эхчүүдтэй хамтран бууруулсан туршилт үр дүн” сэдэвтэй илтгэл 42.6 оноогоор;
Дэд байр: БЗД-ийн 33-р сургуулийн багш Б.Дөл, Л.Жаргал, Ч.Отгонсүрэн, Ц.Дэлэг “Боловсролын шинэчлэлийн үйл ажиллагаанд дугуйлан секцээр дамжуулан эцэг эх асран хамгаалагчдын үүрэг оролцооог нэмэгдүүлэх нь” сэдэвтэй илтгэл 40,6 оноогоор;
Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн 63-р сургуулийн багш Р.Элбэгсайхан, Д.Алтанбат, С.Эрдэнэхүү, Ц.Мөнхжаргал “Эцэг эх суралцагчийн нийгмийн ур чадварт нөлөөлөх нь” сэдэвтэй илтгэл 40 оноогоор;
Тусгай байр: Налайх Эрдмийн оргил сургуулийн багш Б.Төмөрбатын “Суралцагчдын стем боловсролд эцэг эхийн оролцоо чухал болох нь” /39,6 оноо/, ЧД-ийн 24-р сургуулийн багш Б.Дүүрэнжаргал, О.Оюунбилэг, Д.Ууганбаяр нарын “Суралцагчдын бүтээхүйн авьяас чадварыг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо” /39,3 оноо/;илтгэлүүд шалгарлаа.
Нийслэлийн дизайн технологи, зураг зүй, дүрслэх урлагийн багш нарын илтгэлийн уралдааныг явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан ОУУБИС, Г.Лувсандандар эрхлэгчтэй Инженер, дизайн, технологийн сургуулийн Дизайны тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологи, зураг зүй, дүрслэх урлагийн багш нарын эхний байранд эрэмбэлэгдсэн 2 илтгэл 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн II шатны нэгдсэн хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлэх юм.


