Scroll to top
Scroll to top
БАГШ ТА-ЦАХИМ СУРГАЛТ ОРОХДОО
ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ УРЬДЧИЛАН ШАЛГААРАЙ
Камер, микрофон, интернэтийн тогтвортой байдлаа шалгаарай…
Хичээлийн бэлтгэлээ шалгаж, слайд, материалуудаа урьдчилан нээж гарч буй эсэхийг нь шалгаарай…
Дуу чимээ багатай орчин бүрдүүлээрэй…
СУРАЛЦАГЧДАД ТОХИРСОН БОГИНО, ОЙЛГОМЖТОЙ ХИЧЭЭЛ ТӨЛӨВЛӨӨРЭЙ
Хичээлийнхээ 15–20 минут тутамд шинэ сэдэлжүүлэг төлөвлөөрэй…
Нэг хичээлд нэг үндсэн ойлголт өгөхөөр төлөвлөөрэй…
Хүүхдийг идэвхжүүлэх жижиг даалгавар, хөдөлгөөнтэй хэсэг оруулаарай…
ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНЭЭ ЭНГИЙН, ХАРАГДАЦТАЙ ХИЙГЭЭРЭЙ
Том фонт, тод өнгө ашиглан хийгээрэй…
Богино өгүүлбэр, ойлгомжтой жишээ татаарай…
Слайдаа хэт олон бичвэргүй, сонирхол татахуйц хийгээрэй…
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЭЭРЭЙ
Гар өргөх, чат бичүүлэх зэргээр оролцоог хангаарай…
Энгийн асуулт асууж, оролцоог нэмэгдүүлээрэй…
Хүүхдийг урамшуулж, сурах сэдлийг төрүүлээрэй…
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРААРАЙ
Хүүхдүүдийг нүд амраах, биеийн чилээгээ гаргах дасгал хийхийг сануулаарай…
Шингэн зүйл тогтмол уухыг зөвлөөрэй…
Хичээлийн дараа бага зэрэг амраад, дасгал даалгавраа хийхийг зөвлөөрэй…
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧТАЙ ХАМТРАН АЖИЛЛААРАЙ
Хичээлийн цаг, даалгаврын мэдээллийг тогтмол өгөөрэй…
Хүүхдийн оролцооны талаар богино тайлбар, зөвлөмжийг илгээгээрэй…
Хүүхэдтэйгээ хамтран суралцах талаар арга зүйн зөвлөгөөг тогтмол өгөөрэй…
