Scroll to top
Scroll to top
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГТ...
Номын сантай танилцах хөтөлбөр
Монгол Улсын Үндэсний номын сангийн салбар шинэ номын сангаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Номын сантай танилцах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид номын сангийн бүтэц, уншлагын орчин, боловсролын болон соёлын хөтөлбөрүүдтэй танилцаж, мэдлэгийн орон зайд аялж, бүтээлч оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой.
Энэ удаагийн “Бие даалтын 7 хоног” нь сурагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих, эерэг харилцаа, урам зоригийг нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулагдаж байгаа тул сургуулиуд сурагчдын бие даалтын үйл ажиллагаандаа номын сантай танилцах хөтөлбөрийг уялдуулан төлөвлөх боломжтой.
