Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 33 ХОРОО ТАХИЛТАД БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад хэрэгжиж буй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус барилга нь 36м х 36м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал, гадна тохижилтын ажлууд хийгдэж байна. Тус цогцолборын барилга угсралтын ажлыг “Байгаль-Алтай” ХХК хийж гүйцэтгэж байна.