Scroll to top
Scroll to top
Бүрэн дунд боловсролын сонгон судлах хөтөлбөрийг сурагч бүр өөрийн сонголтоор судлах боломжтой.
Хичээл сонголтыг student.medle.mn сурагчийн системээр орон даяар зохион байгуулдаг. Сурагчид өөрийн авьяас, сонирхол, цаашид эзэмших мэргэжлийн суурь ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болдог 16 хичээлээс сонголтоо хийх боломжтой.
IX, X, XI ангийн сурагчдаа урьдчилсан хичээл сонголтод 05 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 15 хүртэл student.medle.mn сурагчийн системээр зохион байгуулагдах тул идэвхтэй оролцоорой.
САНАМЖ:
• Сургалтын менежер хянах, батлах шаардлагагүй
• Анги удирдсан багш хянах шаардлагагүй.
• Сурагч хичээл сонголтын хугацаанд сонголтоо хэдэн удаа ч өөрчлөх боломжтой ба хамгийн сүүлд хадгалсан хугацаагаар системд хадгалагдана.
Энэ загвараар 2025-2026 оны хичээл сонголт зохион байгуулагдахгүй.
2025-2026 оны хичээлийн жилд худалдан авалт хийсэн LMS систем дээр хичээл сонголт зохион байгуулагдана.
Урьдчилсан хичээл сонголтын үр дүнг ирэх хичээлийн жилд ажиллах багш нөөцөө, сургалтын танхим, багш хөгжүүлэх боломжуудыг тооцох, сонгон судлах хичээлээр танхим үүсэх бүлгийн тоог гаргах, орон нутгийн боловсон хүчин бэлтгэгдэх нөөцийг тус тус судлах боломжтой.
Заавар
- Хичээл сонголт хийх заавар
https://www.youtube.com/watch?v=8pr7nDCJT2Q
-Анги удирдсан багш системийн нэвтрэх нэр,нууц үг өгөх заавар
https://www.youtube.com/watch?v=7QMjXw2f0pI