Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ХИМИ, БИОЛОГИ” ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГ СУРАЛЦАГЧДАА ТОДРУУЛЛАА

Нийслэлийн Боловсролын газар, Монос Групп, ЭЗШУИС-тай хамтран “Хими, Биологи” хичээлийн анхдугаар олимпиадыг зохион байгуулж, шилдэг суралцагчдаа тодрууллаа. Тус олимпиадад “БИОЛОГИ” хичээлийн төрөлд ерөнхий боловсролын 94 сургуулийн 465 суралцагч, “ХИМИ” хичээлийн төрөлд ерөнхий боловсролын 85 сургуулийн 414 суралцагч тус тус оролцлоо.

“БИОЛОГИ” ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫН ТӨРӨЛД:

I байр: Шинэ Монгол Харумафүжи сургуулийн сурагч Т.Хүслэн 1,000,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

II байр: АШУҮИС лицей ахлах сургуулийн сурагч Б.Бодьгэрэл 700,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

III байр: Шинэ Монгол сургуулийн сурагч Г.Элбэг 500,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

Тусгай байр (3 сурагч):

• Гантулга Маргад-АШУҮИС-лицей ахлах сургууль 100,000₮, өргөмжлөл

• Мөнхцог Ариунгэрэл-Монгени цогцолбор сургууль 100,000₮, өргөмжлөл

• Лхагвадорж Ариунтуул -МУИС-ийн ЕБАС 100,000₮, өргөмжлөл

“ХИМИ” ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫН ТӨРӨЛД:

I байр: НЕБ-ын 33 сургуулийн сурагч Ц.Санчирмаа 1,000,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

II байр: Асури сургуулийн сурагч Э.Ирмүүнбилэг 700,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

III байр: АШУҮИС лицей ЕБАС сурагч М.Насанжаргалмаа 500,000₮, өргөмжлөл, цом, медаль, ЭЗШУИС-ийн 100% тэтгэлэг

Тусгай байр (3 сурагч):

• М.Оюунгэрэл-АШУҮИС лицей ЕБАС 100,000₮, өргөмжлөл

• Д.Үжин-АШУҮИС 100,000₮, өргөмжлөл

• С.Болорсарнай-Гэгээрэл сургууль 100,000₮, өргөмжлөл тус тус гардуулан өглөө.

Мөн хими, биологийн олимпиадын төрөл тус бүр эхний 50 оролцогч ЭЗШУИС-д 30%-ийн тэтгэлэгтэй суралцах эрхтэй боллоо.