Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ – 2025” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянзүрх дүүргийн нээлттэй физикийн хичээлийн техник сэтгэлгээний уралдаан нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус уралдаан нь суралцагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, зохион бүтээх ур чадварыг дээшлүүлэн, авьяасыг нээж илрүүлэхээр 6-12 дугаар ангийн суралцагчдын дунд болж өндөрлөв. Уралдаанд 140 гаруй бүтээлээр 200 суралцагч өөрийн сурсан мэдлэгээрээ бүтээл хийж, онолын мэдлэгийг тайлбарлан өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Уралдааны VI-VIII ангийн суралцагчдын ангилалд:

Тэргүүн байр – НЕБ-ын 69 дүгээр сургууль VI ангийн сурагчид н.Хүслэн н. Ерөөлт

Дэд байр – НЕБ-ын 53 дугаар сургууль 8А ангийн сурагч Ц. Энхзаяа М.Тэмүүлэн

Гутгаар байр – НЕБ-ын 44 дүгээр сургууль 7Д ангийн сурагч Б.Чинхүсэл

Тусгай байр – НЕБ-ын Амгалан сургууль 8А ангийн сурагчдын Харцагууд баг

Тусгай байр – НЕБ-ын 53 дугаар сургууль 8Д ангийн сурагч Э. Уянга Ц. Амин-Эрдэнэ

Уралдааны IX-XII ангийн суралцагчдын ангилалд:

Тэргүүн байр – 44 дүгээр сургууль 9В ангийн сурагч Н.Тэргэл

Дэд байр – 48 дугаар сургууль X ангийн сурагч н. Анхзаяа

Гутгаар байр – 44 дүгээр сургууль 9Г ангийн сурагч Б. Мягмарбат

Тусгай байр – 48 дугаар сургууль О. Нандинцэцэг Н. Энхцацрал

Тусгай байр – Амгалан сургууль 11А ангийн сурагч Ц. Амаржаргал нар тус тус шалгарлаа.