Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ХАНГАРДИ” ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооноос “Хангарди” Цэцэрлэгийн хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш 52 дахь жилдээ зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Навчаа, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын хэмжээний шүүгч Г.Ерөөлбат нар оролцлоо. Энэхүү тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгох чухал ач холбогдолтой бөгөөд II үе шаттай зохион байгуулагдлаа. I шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 80 цэцэрлэгийн 2400 багачуудаас шалгарсан 9 дүүргийн 19 цэцэрлэгийн 570 хүүхэд, багачууд ур чадвар, авъяасаа сорин өрсөлдлөө.

"Сүү" Хувьцаат компани ивээн тэтгэгчээр оролцож тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг олголоо.

Тэргүүн байр- Т.Баянжаргал эрхлэгчтэй, Ж.Энхзул багштай Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг;

Дэд байр- Г.Энхтуяа эрхлэгчтэй, Д.Шүр-Эрдэнэ багштай Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг;

Гутгаар байр- О.Ариунбаяр эрхлэгчтэй, Н.Номин-Эрдэнэ багштай Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг;

Тусгай байр- Э.Батнавч эрхлэгчтэй, Б.Батчимэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр баг тус тус шалгарлаа.

"Шилдэг 9 номинацийн эзэн"-ээр:

“Ур чадвар” номинаци:

Э.Батнавч эрхлэгчтэй, Э.Мөнгөнцэцэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 2 дугаар баг

“Өхөөрдөм” номинаци: С.Батцэцэг эрхлэгчтэй, А.Энхтөр багштай Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэг

“Хувцаслалт” номинаци: С.Оюунчимэг эрхлэгчтэй, Э.Мэргэнбаатар багштай Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг

“Жигдрэлт” номинаци: Т.Мөнхтуул эрхлэгчтэй, Ц.Түмэнжаргал багштай Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг

“Үзэгчдийн таашаал” номинаци: Н.Отгонжаргал эрхлэгчтэй, М.Нармандах багштай Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг

“Хамтач баг” номинаци: Г.Жимсээ эрхлэгчтэй, Н.Солонго багштай Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг

“Онцлог баг” нийслэлийн шатанд анх удаа оролцож байгаа багаар: О.Алтанцэцэг эрхлэгчтэй, Т.Сарангуа, Н.Хаш-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэг

“Онцлог баг” шинийг санаачилсан багаар: Л.Энхчимэг эрхлэгчтэй, Б.Түвшинжаргал багштай Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэг

“Онцлог баг” өвөрмөц дүр төрхтэй багаар: Б.Номиндалай эрхлэгчтэй, Р.Очгэрэл багштай Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэг тус тус шалгарч шагналаа гардан авлаа.