Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БАГШ НАРЫН “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, практик туршлага, үр дүнг онол арга зүйн үндэстэй гарган тавьж сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ жилийн эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын Орчлон сургууль дээр боллоо.

Дүүргүүдээс шалгарсан 17 илтгэлийг 47 багш нийслэлийн I шатны шалгаруулалтад оролцож хэлэлцүүлэв. Илтгэлийн шүүгчээр НБГ-ын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, Баянгол дүүргийн нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал, доктор (Ph.D) Г.Жалсрайжамц, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Ж.Ууганбаатар нар шүүж, багш нарын илтгэл бичихэд цаашид анхаарах зүйлсийг чиглүүлж, шүүгчдийн онооны дундажаар эрэмбэлэхэд:

Тэргүүн байр - Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш П.Лхагважав, Ц.Март, Д.Сувд-Эрдэнэ нарын бичсэн “Сурагчдын мэргэжил сонголт дахь эцэг эхийн оролцоог адлерын нөхөх онол болон боловсрол шинэчлэлийн үзэл баримтлалын үүднээс авч үзэх нь” сэдэвтэй илтгэл 172 оноогоор;

Дэд байр-Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш Б.Отгонбаяр, Н.Батбаатар, Б.Дашдулам нарын бичсэн “Эцэг эх - Боловсролын хөрс” сэдэвтэй илтгэл 160 оноогоор;

Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш Т.Шижиртуяа, Д.Нарангэрэл нарын бичсэн “Эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн үйл ажиллагаанд оролцож буй үр дүнтэй оролцоог бэхжүүлэх нь” сэдэвтэй илтгэл 158 оноогоор;

Гутгаар байр-Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Ж.Сүхболд, Н.Батбаяр, Ц.Энхтуяа, М.Пүрэвсүрэн нарын бичсэн “Бодит чадвар эзэмшүүлэхэд эцэг эхийн оролцоог сайжруулах нь” сэдэвтэй илтгэл 154 оноогоор;

Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Г.Доржпагма, Ц.Байгальзаяа нарын бичсэн “Хөгжлийг дэлгэрүүлэгч багшийн үйл ажиллагаагаар эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвтэй илтгэл 152 оноогоор;

Нийслэлийн ерөнхий боловсролын 20, 47 дугаар сургуулиудын хамтарсан МХБУЗ-ын багш А.Отгонтуяа, Х.Одончимэг, Г.Ганбаяр нарын “Бүтээлч өдөрлөгөөр эцэг эхийн хандлагыг өөрчилж, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвтэй илтгэл 151 оноогоор;

Тусгай байр-Нийслэлийн ерөнхий боловсролын СБД-ийн Доче Шуле, НД-ийн Голомт, СХД-ийн 76, БЗД-ийн 79, 84, БХД-ийн 94, БГД-ийн 184, ХУД-ийн 115, НД-ийн Эрдмийн Оргил, БНД-ийн 61, Гүн Галуутай сургуулийн багш нарын баг тус тус шалгарлаа.

Нийслэлийн монгол хэл бичгийн багш нарын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хамтран ажилласан гүйцэтгэх захирал С.Золзаяа, сургалт хариуцсан З.Мөнхболд, сургалт ын менежер О.Түвчиннамжил, мэргэжлийн БНБ-ийн ахлагч Д.Үйлсдэлгэр нартаа талархал илэрхийлье.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын эхний байранд эрэмбэлэгдсэн 2 илтгэл 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн II шатны нэгдсэн хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлнэ.