Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 92 ДУГААР СУРГУУЛЬ БОЛОН НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН 16 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЕБ-ын 92 дугаар сургуулийн спорт заалны дээврийн 506.2 м.кв, дотор заслын 752.2 м.кв засварын ажил,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар цэцэрлэгийн дээвэр гадна фасад засварын 1364 м.кв талбай бүхий засварын ажлууд тус тус хийгдэж, улсын комисс хүлээн авлаа.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Өсөн үржих констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


