Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

“ХӨГЖИМ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АЖИЛЛУУЛАХ АРГА ЗҮЙД СУРАЛЦАХ НЬ” НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нар олон талын ажил гүйцэтгэдэг. Тэдэнд учирдаг бэрхшээл нь хөгжим техник хэрэгсэл дээр ажиллах, түүний ашиглалт хамгаалалтын талаарх мэдлэг мэдээлэл харилцан адилгүй байдагтай холбоотойгоос үүдэлтэй энэ талын сургалт хэрэгцээтэй байсан юм.

Тиймээс тэдний эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан энэ удаагийн онлайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн хөгжмийн багш Э.Одгэрэл удирдаж, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар хамтран ажилласан.

Боловсролын байгууллагын орчинд хамгийн түгээмэл ашиглагддаг техник хэрэгсэл, тогтмол болон хувьсах гүйдэл, тог баригч, хуваарилагч, хөгжмийн техникийн нэршил, техникийн хүчин чадал, хөгжмийн техникийн холболт, оношлох, засварлах мөн багш нарын техник хэрэгсэл дээр гаргадаг түгээмэл алдаа, аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг хэрхэн хийх зөвлөмжийг бодит жишээн дээр үзүүлсэн нь тэдний ажлын байрны орчинд нэн эрэлт хэрэгцээт мэдээллүүд багтсан юм.

Тус сургалтад нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн 45 хөгжмийн багш.хамрагдаж, өөрсдийн хөгжим техник хэрэгсэл ажиллуулах ур чадвараа дээшлүүлсэн ололттой байна.