Scroll to top
Scroll to top
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” НИЙСЛЭЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багшийн хөгжлийг дэмжиж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо.
Дүүргүүдээс шалгарсан сургуулийн өмнөх боловсролын 8, ерөнхий боловсролын 11 нийт 19 илтгэлийн 28 багш нийслэлийн I шатны шалгаруулалтад оролцож илтгэлээ хэлэлцүүлэв.
Тус уралдааны сургуулийн өмнөх боловсролын багш нарын илтгэлийг МУБИС-ийн Багшийн сургуулийн хөгжмийн боловсролын тэнхимийн ахлах багш, Монголын найрал дууны бүтээлийн холбооны удирдах зөвлөл, боловсрол судлалын Ph.D Ц.Эрдэнэтуяа, Монгол Улсын Зөвлөх багш нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Долгормаа, судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд шүүгчээр ажиллаж, багш нарын цаашид илтгэх бичих, илтгэх чадварт анхаарах зүйлийг чиглүүлж, шүүгчдийн онооны дундажаар эрэмбэлэхэд:
Тэргүүн байр: Нийслэлийн хүүхдийн 189 дүгээр цэцэрлэгийн багш Б.Ичинноров;
Дэд байр: Нийслэлийн хүүхдийн 216 дугаар цэцэрлэгийн багш Э.Баянжаргал, нийслэлийн хүүхдийн 322 дугаар цэцэрлэгийн багш Л.Мөнхцэцэг, Т.Баасансүрэн;
Гутгаар байр: Нийслэлийн хүүхдийн 295 дугаар цэцэрлэгийн багш Б.Даваачулуун, нийслэлийн хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн багш Д.Хоролсүрэн, нийслэлийн хүүхдийн 135 дугаар цэцэрлэгийн багш Б.Оюунцэцэг;
Тусгай байр: Нийслэлийн хүүхдийн 194 дүгээр цэцэрлэгийн багш Б.Цэвэл, 33 дугаар цэцэрлэгийн багш Д.Туул;
Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын илтгэлийг Монголын бүх нийтийн боловсролын “Эрдмийн элч” холбооны тэргүүн, боловсрол судлалын Ph.D, дэд проф. Л.Сосорбарам, Улаанбаатар эмпати сургуулийн сургалтын албаны дарга Г.Шүрэнцэцэг, Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн хөгжмийн багш, Монгол Улсын Зөвлөх багш Г.Эрдэнэбат нар шүүгчээр ажилласан бөгөөд шүүгчдийн онооны дундажаар эрэмбэлэхэд:
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн багш О.Түмэн
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн багш нарын баг, нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн багш Б.Эрдэнэтуяа;
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн багш нарын баг, нийслэлийн ерөнхий боловсролын Солонго Эс Эф сургуулийн багш С.Энхжаргал, нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш Ц.Мөнхтуул;
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн багш Л.Отгонцэцэг, 153 дугаар сургуулийн багш М.Нарандэлгэр, 19, 103, 147 дугаар сургуулийн багш нарын баг тус тус эзэллээ.
Ц.Өлзийжаргал захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын Тусгал сургуулийн хамт олон нийслэлийн хөгжмийн багш нарын энэхүү уралдааныг явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, зохион байгуулалтад хамтран ажилласанд талархалтай байна.
Нийслэлийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын эхний байранд эрэмбэлэгдсэн 4 илтгэл 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн II шатны нэгдсэн хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлэх юм.


