Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ТА ЦАХИМ СУРГАЛТЫН "7 ХОНОГТ"...

СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ТА ЦАХИМ СУРГАЛТЫН "7 ХОНОГТ"...

Цахим сургалтын хуваарийг цахим талбар болон суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн нээлттэй группт байршуулан мэдээлэх;

Суралцагчдыг цахим хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд чиглэсэн уриалга гаргаж хүргүүлэх, оролцоог хангах;

Багшид цахим хичээл, сургалтын үйл ажиллагааг сургууль, гэр болон боломжит орчноос зохион байгуулах уян хатан нөхцөл, боломжийг олгох;

Багшийн цагийг цахим сургалтын хуваарийн дагуу хичээл, бусад шаардлагатай материалаа байршуулж, онлайн (синхрон) хичээл зохион байгуулсан цагийг нэгтгэн I улирлын хичээлийн хуваарьт тусгагдсан цагаар тооцох.