Scroll to top
Scroll to top
НАЛАЙХ ДҮҮРЭГТ 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 192 м.кв талбай бүхий, 1 давхар барилга юм.
Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд суралцуулах боломжтой болж байна.
Тус бүтээн байгуулалтыг Төгс шийдэл ойл ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


