Scroll to top

Мэдээ, мэдээлэл

E-SUR платформ 33 интерактив, цахим сурах бичгийг хаанаас ч, хэзээ ч шууд ашиглах боломжтой.

“E-SUR” платформ дахь I-V ангийн нийт 33 интерактив, цахим сурах бичгийг хаанаас ч, хэзээ ч шууд ашиглах боломжтой.

2024 оны 5 дугаар сард www.e-sur.edu.mn системийг хөгжүүлж, ерөнхий боловсролын I-V ангийн 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив хэлбэрт шилжүүлсэн.

Бага ангийн 33 сурах бичгийг хөрвүүлж, нийт 15 мянга орчим интерактив дасгал, даалгаврын сан бүрдсэн.

Боловсролын байгууллагын хүний нөөц, ерөнхий боловсролын сургуулийн багш, хэвлэлийн газрууд цахим арга хэрэгсэл, модул ашиглан интерактив дасгал, даалгавар боловсруулах чадавхтай болсон.

Хэвлэлийн газар, сурах бичиг зохиогчид программ ашиглан өөрсдийн сурах бичгийг хөрвүүлэх, сайжруулах нөхцөл бүрдсэн.

Интерактив сурах бичгийг хэрхэн ашиглах вэ?

Та броузерийнхаа хайх хэсэгт www.e-sur.edu.mn гэж бичнэ.

Танд доорх хуудас харагдах ба “Ангиа сонгоорой” хэсгээс өөрийн ангиа сонгоно.

Ангиа сонгосны дараа судлах хичээлүүдийн цахим сурах бичиг харагдана.

Судлах гэж буй судлагдахууныхаа цахим сурах бичиг дээр дарж орно.

Таны сонгосон хичээлийн бүлэг сэдвүүд харагдана.

Үзэх бүлэг сэдвээ сонгоно.

Судлах хичээлүүд гарч ирэх ба тус хэсгээс:

Хичээлийн сэдвийн гүйцэтгэлийн хувийг харах;

Тухайн сэдвийн дасгалуудыг ажиллах;