Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг амжилттай өгч, төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилогдсон Нийслэлийн боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн 28 албан хаагчид төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн тангаргаа өргөлөө.

Тангараг өргөх үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөл, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн удирдлагууд, холбогдох албан хаагчид оролцов.

Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдад төрийн албан хаагчийн эрх зүйн байдал баталгаажиж буйг дурдан чин сэтгэлийн халуун баяр хүргэв.

Мөн байнга сурч хөгжиж, богино хугацаанд мэргэжил ур чадвараа дээшлүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны чиг үүргээ хуулийн хүрээнд, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэйгөөр гүйцэтгэж, Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг захилаа.