Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН, ЭМЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НИЙСЛЭЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН, ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН ХОЁРДУГААР ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн цөм болох хүүхэд хамгааллын багийн 200 гаруй сэтгэл зүйч, 330 нийгмийн ажилтан, 201 эмчийг чадавхжуулах үндэсний хэмжээний сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна.

СУРГАЛТААР:

Боловсролын байгууллагын орчин дахь хүүхэд эрх, хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, авч буй арга хэмжээ, анхаарах асуудал;

Суралцагчийн нийгэм, сэтгэл зүй болон эрүүл мэндийн чиглэлээр;

Сургалтын байгууллагын аюулгүй орчин чиглэлээр;

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлүүдээр хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, үр дүнд тулгуурлан хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжид суурилсан арга зүйд хамтран суралцаж байна.

Үндэсний хэмжээний сургалтыг Японы хүүхдийг ивээх сан, GPE төсөл, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хүүхэд хамгааллын компакт төслийн дэмжлэгтэйгээр Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж байна.

Цаашид сургалтыг 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багт зохион байгуулах юм.

Сургалтын үр дүнд сургуулийн орчинд бусдын ялгаатай байдлыг ойлгосон, хүүхдийг хүндэтгэсэн, хамгаалсан, зүй бус хандлагыг үл тэвчсэн нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх аргад суралцсан, багш, ажилтны “хүүхдийн өмнө хүлээх хариуцлага” нэмэгдэж, боловсролын үйлчилгээг эрүүл, аюулгүй, эрсдэлээс хамгаалсан, тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ.