Scroll to top
Scroll to top
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 62 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА
Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий 3 давхар барилга юм.
Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна. Мөн гадна тохижилтын хувьд биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтыг төлөвлөн гүйцэтгэсэн.
Тухайн сургуулийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удаашраад байсан. Харин БШУ-ны Сайдын 2024 оны 07 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай А/328 дугаар тушаалаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид эрх шилжиж ирсэн. Улмаар Нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, нээлттэй сонгон шалгаруулалтаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Эм ди констракшн ХХК шалгаран тус барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


