Scroll to top
Scroll to top
“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН – ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“Монгол хүүхдүүдийг олон улсын тэтгэлэгт хамруулах төсөл”-ийн хүрээнд “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Дэлхийн монгол иргэн – гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсрол, соёлын нээлттэй өдөрлөгийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.....
Уг арга хэмжээ нь “UN 80” талархалын уриан дор зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Илгээлт 2100” тэтгэлгийн эзэд зохион байгуулан түүчээлж, гадаадад тэтгэлэгтэй суралцаад эх орондоо эргэн ирж хөгжлийн түүчээ болсон залуус оролцохын зэрэгцээ ХБНГУ, Франц Улс, Итали, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Тайвань, Их Британи зэрэг 10 гаруй орны нэр хүнд бүхий олон улсын боловсролын байгууллагууд болон туршлагатай зөвлөх, менторууд хүрэлцэн ирж, сурагчдад гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Жич: ШУТИС-ын ахлах сургуулийн уран зургийн ангийн сурагчдын UN80 талархал үзэсгэлэн, Франц улсад 99 жилийн өмнө суралцсан Монголын анхны сурагчдын фото зургийн үзэсгэлэн тус тус дэлгэгдэнэ та бүхэн сонирхон ирж үзнэ үү....
ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага
Та бүхэнд "Дэлхийн Монгол иргэн" болоход бэлтгэх үнэ цэнэтэй зөвлөгөө мэдээллээ харамгүй хуваалцах Эрхэм хүндтэй илтгэгчдээ танилцуулж байна...