Scroll to top

Мэдээ, мэдээлэл

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ...

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ...

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу 2025-2026 оны хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын 7 хоног зохион байгуулна.

Бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.

Бие даалтын 7 хоног 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжтэй дараах линкээр танилцана уу.