Scroll to top
Scroll to top
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 15.0м х 27.0м хэмжээтэй, зоорьтой 2 давхар барилга байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн. Цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийгдсэн тус цэцэрлэг нь бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжим, гимнастикийн өрөө, гал тогоо, эмчийн өрөө, хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Танан цамхаг” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.