Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“CHEMISTRY PHOTO-2025” УЛСЫН 3 ДУГААР УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“CHEMISTRY PHOTO-2025” УЛСЫН 3 ДУГААР УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

"CHEMISTRY PHOTO" гэрэл зургийн улсын уралдааныг 2023 оноос “Боловсролын ерөнхий газар”, “Грийн химистри ХХК” “Монгол Улсын Их Сургууль”-тай хамтран үндэсний хэмжээнд Ерөнхий боловсролын 6-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Зорилго:

Химийн урвалын талаарх сонирхолтой агшинг өөрийн гэрэл зургийн камерт буулгах үндэсний хэмжээний замаар олон нийтэд химийн шинжлэх ухааны гайхамшгийг таниулахад оршино.

Хамрах хүрээ:

Үндэсний хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн бүх сурагчид оролцох боломжтой.

Удирдамж болон бусад мэдээллийг дараах холбоосоор аваарай: https://greenchemistry.mn/ChemistryPhoto2025/

Хугацаа:

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7777-0199, 8022-3300, 8022-1155 утсаар болон tech@greenchemistry.mn цахим шуудангаар авах боломжтой.