Scroll to top
Scroll to top
WORLD SPACE WEEK БУЮУ ДЭЛХИЙН САНСРЫН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нэгдсэн үндэсний байгууллагаас тунхагласан “World Space Week”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд суралцагчдын инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн салбарт суралцах хүсэл тэмүүллийг дэмжих зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд Сансрын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлж байна. World Space Week буюу ‘Дэлхийн сансрын долоо хоног’ бол НҮБ-аас баталсан дэлхийн хамгийн том, сансар болон шинжлэх ухаан,технологийн баяр юм. Үндсэн зорилго нь сансар огторгуй, сансрын технологийн ололт амжилтаар дамжуулан хүүхэд, залуусын шинжлэх ухаанд дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, STEAM боловсролыг түгээх, сансрын салбарын ач холбогдлын талаар олон нийтийн ойлгуулт мэдлэгийг нэмэгдүүлхэд чиглэдэг.
Дэлхийн Сансрын Долоо хоногийг Нэгдсэн Үндэстний Байгууллага дэмжин ажилладаг бөгөөд Дэлхийн Сансрын Долоо хоногийн Холбоо (WSWA) ерөнхий зохион байгуулалтыг хийж, дэлхийн улс орон бүрт баярыг сурталчлан зохион байгуулах үүрэгтэй үндэсний зохицуулагчдын багийг удирддаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд жил бүрийн 10 дугаар сарын 4-өөс 10-ны хооронд Дэлхийн Сансрын Долоо хоногийг тэмдэглэж байхаар тогтсон. Энэ хугацаа нь хоёр түүхэн үйл явдлыг дурсах зорилготой.
1957 оны 10 дугаар сарын 4өдөр
Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул Спутник-1 хөөрснөөр сансар огторгуйг судлах шинэ үеийн эхлэл тавигдсан.
1967 оны 10 дугаар сарын 10 өдөр
Улс орнуудын Сарыг болон бусад тэнгэрийн биетүүдийг багтаасан сансрыг энхийн зорилгоор ашиглах, судлах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээнд гарын үсэг зурсан өдөр тохиож байна.