Scroll to top
Scroll to top
ДЭЭРЭЛХЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ...
Дэлхий даяар сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийлэлд жил бүр 246 сая хүүхэд өртдөг гэсэн НҮБ-ын статистик бий.
Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийлэл нь сургууль болон түүний эргэн тойронд тохиолдох, жендэрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтын үр дүнд үйлдэгдсэн эрх мэдлийн тэгш бус динамикаар хэрэгжсэн бэлгийн, бие махбодын, сэтгэл зүйн хүчирхийллийн үйлдэл, заналхийлэл юм.
Монгол Улсад 4 хүүхэд тутмын 1 нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд сургуулийн орчин (сургуулийн коридор, анги, хичээлийн танхим, ариун цэврийн өрөө, биеийн тамирын заал гэх мэт хүүхэд олноор цугладаг газар)-т аюулгүй байдал алдагдсан, #3_хүүхэд_тутмын_1 нь сургууль дээрээ үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байсан гэж хариулт өгчээ.
Боловсролын яамнаас 2022 оныг "Боловсролын салбарын ёс зүйн жил" болгон зарлаж байсан. Энэ хүрээнд "Бүх нийт боловсролын төлөө" ИНҮЭ-тэй "Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийлэл"-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлууд дээр хамтран ажилласан.
"Бүх нийт боловсролын төлөө" ИНҮЭ-ээс "НҮБ-ын Охидын боловсролын санаачилга" байгууллагаас дэлхий нийтэд танилцуулсан "Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийлэл Дэлхий нийтийн удирдамж" гарын авлагыг нутагшуулан олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна.
2022 онд All for Education Mongolia-тай хамтран бэлтгэсэн "Дэлхий нийтийн Удирдамж"-ийн хураангуйг хуваалцаж байна.