Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЧИБА ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИАС НИЙСЛЭЛИЙН 16 СУРГУУЛЬД 500 IPAD ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ЧИБА ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИАС НИЙСЛЭЛИЙН 16 СУРГУУЛЬД 500 IPAD ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, Чиба технологийн их сургуулийн зөвлөх профессор Такэнори Шимизүгийн санаачилгаар Чиба технологийн их сургуулиас нийслэлд 500 “iPad” төхөөрөмжийг нийлүүлэх ёслолын үйл ажиллагаа болж, тус арга хэмжээний үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Япон улсын Чиба технологийн их сургуулийн захирал Маэда Шүүсакү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 16 сургуулийн суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг дэмжих зорилгоор 500 ширхэг “iPad” төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Тус арга хэмжээнд:

Японы элчин сайд асан Шимизү Такенори, Чиба Их сургууль захирал Маэда Шүүсакү , Японы Элчин Сайдын Яам Ито Аяако, Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, бусад холбогдох албан хаагчид оролцлоо.

2024 оноос эхлэн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх, цахим сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор Японы улсаас Монгол улсад суух элчин сайд асан Шимизү Такенори санаачлан энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

2024 онд 200 ширхэг нийслэлийн төрийн өмчийн 10 сургуульд хүлээлгэн өгсөн бол 2025 онд 500 ширхэгийг нийслэлийн 16 сургуульд хүлээлгэнэ өглөө. Нийслэлийн 16 сургууль нь Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан 4 сургууль, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай 2 сургууль, шинээр ашиглалтад орсон 10 сургуульд тус тус хүлээлгэн өгөв.

Үүнд:

1. Баянзүрх дүүрэг 53 дугаар сургууль

2. Хан-Уул дүүрэг 63 дугаар сургууль

3. Баянгол дүүрэг 70 дугаар сургууль

4. Хан-Уул дүүрэг 75 дугаар сургууль

5. Налайх дүүрэг 109 дүгээр сургууль

6. Чингэлтэй дүүрэг 112 дугаар сургууль

7. Чингэлтэй дүүрэг 149 дүгээр сургууль

8. Сүхбаатар дүүрэг 166 дугаар сургууль

9. Сонгинохайрхан дүүрэг 169 дугаар сургууль

10. Баянгол дүүрэг 172 дугаар сургууль

11. Сонгинохайрхан дүүрэг 179 дүгээр сургууль

12. Хан-Уул дүүрэг 178 дугаар сургууль

13. Баянгол дүүрэг 182 дугаар сургууль

14. Баянзүрх 183 дугаар сургууль

15. Баянгол дүүрэг 184 дугаар сургууль

16. Хан-Уул дүүрэг 186 дугаар сургууль

Суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Элчин сайд асан Шимэзү болон Чиба технологийн их сургууль, бусад дэмжигч байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлье.