Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 

Боловсролын салбарын багш, ажилчид, удирдлагууд болон эрдэм номын гэгээн үйлсээр холбоотой бүх хүмүүст Дэлхийн багш нарын 31 дэх өдөр, Монголын багш нарын 59 дахь өдрийн баярын мэнд хүргэе!

ЮНЕСКО ба ОУХБ хамтран 1966 оны 10 сарын 5-нд тусгай бага хурал зохион байгуулж #Багш_нарын_статусын_тухай_зөвлөмж-ийг

(The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан байна.

Уг зөвлөмж нь багш мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлж өгсөнөөрөө багш нарын статусыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болсон юм.

Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг #Дэлхийн_багш_нарын_өдөр болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос шийдвэрлэсэн билээ.

Энэ өдрийг дэлхий дахинаа багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх… зэргээр улс орнууд өргөн тэмдэглэж байна.

#Сайн_багшийн_гар_дээр

#эх_орны_маргаашийн_нар_манддаг