Scroll to top
Scroll to top
“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ БАЙГУУЛЛАГА”-ЫГ ТОДРУУЛЛАА
“Боловсролын ерөнхий хууль”, “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулиудад боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийн эрх, үүрэг, хэрэгцээ шаардлагыг тусгасан байдаг.
Тухайн байгууллагын багш нар тэгш хамран сургах боловсролын талаар нэгдсэн ойлголттой болж хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтын оролцоотойгоор ажиллаж, үр дүнд хүрсэн байгууллагыг 5 дахь удаагаа шалгаруулж байна. Энэ удаагийн шалгаруулалтад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 9 сургууль, 9 цэцэрлэг буюу нийт 18 байгууллага шалгарсан юм.
“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БАЙГУУЛЛАГА”-аар
1. Б.Түмэнжаргал эрхлэгчтэй Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг
2. Д.Долгорсүрэн эрхлэгчтэй Баянгол дүүргийн 262 дугаар цэцэрлэг
3. Л.Нэмэхжаргал эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг
4. С.Ариунбаяр эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
5. Б.Ариунаа эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэг
6. Г.Ариунаа эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэг
7. Г.Бурмаа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэг
8. Д.Эрдмаа эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг
9. Г.Удвал эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг
“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА”-аар
1. Б.Алтансарнай захиралтай Багануур дүүргийн Гүн галуутай сургууль
2. Н.Дамиран захиралтай Баянгол дүүргийн Эрдмийн ундраа сургууль
3. У.Дугармаа захиралтай Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
4. Ч.Уранбаяр захиралтай Баянзүрх дүүргийн 88 дугаар сургууль
5. О.Оюунтуяа захиралтай Налайх дүүргийн Эрдмийн оргил сургууль
6. Б.Нарангэрэл захиралтай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
7. Д.Гантогоо захиралтай Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль
8. П.Энхбаяр захиралтай Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль
9. И.Бямбаа захиралтай Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль тус тус шалгарсан байна.