Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН “САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГЫН БАГ"-ЫГ ШАЛГАРУУЛЛАА
Сургалтын байгууллагын хамт олны багшлахуй болон суралцахуйд амжилт гаргахад нь мэдлэг, ур чадвараар чиглүүлж, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхэд нь хамгийн дотны зөвлөгч болдог сайн менежменттэй баг хамт олныг 3 дахь удаагаа тодруулж байгаа билээ.
Нийслэлд өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 321 сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
НИЙСЛЭЛИЙН “САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ ЕБС-ИЙН УДИРДЛАГЫН БАГ”-ААР:
• Б.Хишигбаяр захиралтай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн удирдлагын баг хамт олон шалгарсан байна.
Нийслэлд өнөөдрийн байдлаар 628 сургуулийн өмнөх боловсролын байгууллага сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
НИЙСЛЭЛИЙН “САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ СӨБ-ЫН УДИРДЛАГЫН БАГ”-ААР:
• Б.Баяртуяа эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн удирдлагын баг шалгарлаа.