Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЦАХИМД СУУРИЛСАН PEARSON ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ НАР ШАЛГАРЛАА

“ЦАХИМД СУУРИЛСАН PEARSON ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” НАР ШАЛГАРЛАА

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд төрийн өмчийн сургуулиудын 5, 6 дугаар ангид цахим системд суурилсан англи хэлний цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг, сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай.

Сурагчийн унших, сонсох, бичих, ярих ур чадварыг сайжруулах бүрэн хэрэглэгдэхүүнтэй Pearson англи хэлний цогц хөтөлбөр юм.

“ЦАХИМД СУУРИЛСАН PEARSON ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” -аар:

• Л.Мягмаржав Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн англи хэлний багш

• Б.Лосолмаа Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн англи хэлний багш

• Э.Үүрцайх Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн англи хэлний багш

• Б.Баярмаа Багахангай дүүргийн 94 дүгээр сургуулийн англи хэлний багш

• Б.Туяацэцэг Багануур дүүргийн Боловсрол сургуулийн англи хэлний багш нар шалгарлаа.