Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН “САЙН ЗӨВЛӨГЧ БАГШ” НАР ШАЛГАРЛАА
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/97 дугаар тушаалаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагын “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ийг шинэчлэн баталсан билээ.
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн” зохион байгуулагдсан бөгөөд 24 салбар хуралдаанаар судлагдахуун тус бүрийн онцлог, тэдгээрт тулгарч буй бэрхшээл түүнээс гарах арга замыг хамтдаа шийдвэрлэж болох эрэл хайгуул хийсэн бүтээлч ажил болсон.
Нийслэлийн “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт мэргэжил онол, арга зүй, сургалтын технологийг нийслэл, орон нутгийн түвшинд тогтмол зохион байгуулж, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн чадварлаг багш нарыг урамшуулдаг билээ.
Энэ сайхан уламжлалт ажил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жилээс жилд мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарын хүрч ажилласан цар хүрээ, ажлын ач холбогдол нэмэгдсээр байгаад талархалтай байна.
Нийслэлийн “САЙН ЗӨВЛӨГЧ БАГШ”-аар:
1. Л.Чогсомсүрэн Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч
2. Э.Баянжаргал Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш
3. С.Чимгээ Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багш
4. Б.Уянга Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн бага боловсролын багш
5. Ш.Баасансүрэн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн бага боловсролын багш
6. Ц.Ууганцэцэг Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн хөгжмийн багш
7. С.Энхмандах Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн физикийн багш
8. Д.Үүрийнцолмон Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн багш
9. Ц.Цэрэндулам Налайх дүүргийн Голомт сургуулийн орос хэлний багш
10. Ж.Амартүвшин Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн англи хэлний багш
11. С.Мягмарсүрэн Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн түүхийн багш
12. Д.Адъяа Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн газарзүйн багш
13. Б.Онон Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн нийгмийн багш
14. Ц.Няндагшонов Баянгол дүүргийн Сэтгэмж сургуулийн дизайн технологийн багш
15. Ц.Оюунгэрэл Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн дизайн зураг зүйн багш
16. Ч.Бадамрагчаа Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн биеийн тамирын багш
17. О.Мөнхжаргал Хан-Уул дүүргийн Орхон хасу сургуулийн биологийн багш
18. Б.Болорцэцэг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн эрүүл мэндийн багш
19. Б.Эрдэнэсувд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн математикийн багш
20. Ж.Батхишиг Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эхлэл сургуулийн химийн багш
21. Э.Найманжин Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн монгол хэл үндэсний бичгийн багш нар тус тус шалгарлаа.
Сургалтын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, хүүхэд бүрийн суралцахуйн хөгжлийг хангахад зөвлөн тусалж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдлэг оюун, эрдэм чадвараараа бусдыгаа манлайлан ажиллаж, амжилтаа үнэлүүлсэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.