Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ ГЭР БҮЛ”-Д ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ ГЭР БҮЛ”-Д ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Сургалтын бодлогыг хэрэгжүүлэгч мянга мянган багш нараас ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, нийслэлийн боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил, гэр бүлээрээ тогтвор суурьшилтай ажилласан БАГШ ГЭР БҮЛ-д түрээслээд өмчлүүлэх орон сууцыг олголоо.

• Баянгол дүүргийн Оюуны-Ундраа сургуулийн дизайн технологийн багш Т.Улсболд, дизайн технологийн багш Б.Долгорсүрэн нарын гэр бүл

• Баянзүрх дүүргийн 120-р сургуулийн сургалтын менежер Ж.Алтансүх, Амгалан сургуулийн хөгжмийн багш А.Энхзаяа нарын гэр бүл

• Налайх дүүргийн Эрдмийн-Оргил сургуулийн түүх нийгмийн ухааны багш Д.Ариунболд, Политехникийн коллежийн монгол хэл, уран зохиолын багш Золзаяа нарын гэр бүл

• Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Сайнсанаа, Хөгжил сургуулийн англи хэлний багш Л.Итгэлмаа нарын гэр бүл

• Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн сургалтын менежер Б. Баасандорж, 122 дугаар сургуулийн англи хэлний багш Н.Нямаа нарын гэр бүл

• Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэсүх, 102 дугаар сургуулийн англи хэлний багш Н.Мөнхбаяр нарын гэр бүл

• Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн япон хэлний багш Т.Мөнхбаясгалан, 9 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Батпүрэв нарын багш гэр бүл гардан авлаа.