Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Нийгмийн бодлогын зөвлөх Б.Сэмжидмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.