Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэхээр зарлажээ.

Олон улсад энэ өдөр ахмад настнуудын нийгэмд оруулж буй хувь нэмэр, тэдний эрх, халамж, мөн нас ахих үйл явцтай холбоотой хэрэгцээ, бэрхшээлүүдийг олон нийтэд таниулж, бодлогын дэмжлэгийг уриалдаг байна.

Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Бид Олон улсын Ахмадын өдрийг 32 дахь жилдээ тэмдэглэж байна.

Олон улсад энэхүү өдрийг “Ахмад хүмүүсийн орон нутгийн болон дэлхийн түвшинд хэрэгжүүлж буй үйл хэрэг: Бидний эрмэлзэл, сайн сайхан байдал, эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.