Scroll to top
Scroll to top
УРИАЛГА: “ТАМХИНААС ТАТГАЛЗЪЯ!”...
/Тамхигүй, эрүүл, аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа/
ЗӨВЛӨМЖ
Өөрөө үлгэр жишээ байя
Хүүхдийнхээ өмнө болон гэр бүлийн орчиндоо тамхи, электрон тамхи бүү хэрэглээрэй. Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн үйлдлийг шууд дуурайдаг. Орц, тагт, өрөө, тасалгаандаа тамхи бүү татаарай. Хүүхдээ дам тамхидалтаас хамгаалагч нь ТА ӨӨРӨӨ.
Чин сэтгэлээсээ ярилцаарай
Тамхи, электрон тамхи яагаад хортой талаар хүүхэдтэйгээ ойлгомжтой, нээлттэй ярилцаарай. Үглэхээс илүү үр дүнтэй яриа болох болно.
Сонсож, ойлгож харилцаарай
Хүүхдийнхээ бодлыг анхааралтай сонсоорой. Хэрэв хүүхэд тамхи хэрэглэж эхэлсэн бол айлган сүрдүүлэх бус, мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн тусламжийг хамтдаа хайж, хүүхдээ дэмжээрэй.
Сургууль, багш, нийгмийн ажилтантай хамтраарай
Хүүхдийнхээ сургуульд тамхигүй орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих талаар багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, удирдлагатай нь идэвхтэй хамтран ажиллаарай.
Анхаарал, халамжаа бүү сулруул
Хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлыг ажиглах, хичээлийн хэрэгсэл, цүнх, халаасанд нь утаат болон электрон тамхи байгаа эсэх дээр хяналт тавих, нэмэлтээр хоолны болон бусад хэрэглээний мөнгө өгдөг бол зарцуулалтад нь хяналт тавихыг зөвлөж байна.
ТАМХИ ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА...