Scroll to top

Мэдээ, мэдээлэл

2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулах УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулах УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан.

Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулсан.

Олимпиадын ерөнхий хороо 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан улс, олон улсын олимпиадуудын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2025-2026 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа.