Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39, 139 ДҮГЭЭР СУРГУУЛИУДАД ХУРД СААРУУЛАГЧ БАЙРШУУЛЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 39, 139 ДҮГЭЭР СУРГУУЛИУДАД ХУРД СААРУУЛАГЧ БАЙРШУУЛЛАА

Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх “1000-0” (Мянгаас тэг) аяны хүрээнд ХААН Банк нь замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, ослын эрсдэлийг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 39, 139 дүгээр сургууль орчмын авто замд жолооч нарын хамгийн их хурд хэтрүүлдэг байршлыг сонгож, 2 хурд сааруулагч байршууллаа.

Мөн тус аяны хүрээнд дээрх сургуулиудын бага ангид суралцаж буй 1200 сурагчид замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгосон нь тэдний аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам болсон юм.

Өдөр бүрийг гэрэлтүүлж байдаг бяцхан үрсээ хайрлая!