Scroll to top
Scroll to top
ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МОДУЛЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж буй "Хүүхдийн аюулгүй байдал" модуль сургалтыг Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Дэлхийн зөн Монгол, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлал үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Монголын авто сургалтын нэгдсэн холбоо, Монголын ачигч авто машинуудын нэгдсэн холбоо, Монголын стант орлон тоглогчдын багийн жүжигчидтэй тус тус хамтран Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын Өнөр сургуулийн талбай дээр 4000 сурагч хүүхэд багачуудад хүргэн ажиллалаа.