Scroll to top
Scroll to top
“ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ УРАМШУУЛАЛ ОЛГОХ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/879 дүгээр захирамжаар “Нийслэлийн хөгжлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгийг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд:
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар
• Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа
• Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
“БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН ЦЭЦЭРЛЭГ”-ээр шалгарсан цэцэрлэг тус бүр БАТЛАМЖ, 3.0 сая төгрөгөөр:
• Сүхбаатар дүүргийн Н.Цэрэнханд эрхлэгчтэй 166 дугаар цэцэрлэг
• Сүхбаатар дүүргийн Л.Цогзолмаа эрхлэгчтэй 281 дүгээр цэцэрлэг
• Чингэлтэй дүүргийн З.Дэлгэрмөрөн эрхлэгчтэй 31 дүгээр цэцэрлэг
“БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН СУРГУУЛЬ”-иар шалгарсан 6 сургууль тус бүр БАТЛАМЖ, 6,0 сая төгрөгөөр:
• Хан-Уул дүүргийн Ц.Зул захиралтай 59 дүгээр сургууль
• Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
• Хан-Уул дүүргийн Ц.Мөнхтөр захиралтай 118 дугаар сургууль
• Баянзүрх дүүргийн Ө.Дашбалжир захиралтай 126 дугаар сургууль
• Хан-Уул дүүргийн Д.Нэргүй захиралтай 156 дугаар сургууль
• Сонгинохайрхан дүүргийн С.Чулуунбилэг захиралтай 162 дугаар сургууль тус тус шагналаа гардан авлаа.
Мөн Нийслэлийн засаг даргын тамгын газраас боловсролын салбар дахь багш, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг дэмжих зорилгоор ажлын амжилт, ёс зүй, ур чадварын үзүүлэлтүүдийг харгалзан багш, ажилтнуудад түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг 3 дахь жилдээ олгож байна.
Энэхүү түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Математикийн багш Мижиддоржийн Ганбаатар,
• Нийслэлийн Боловсролын газрын төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн Эрдэнэбулганы Буянжаргал, нийслэлийн хүүхдийн 135 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Оюунцэцэг нарт гардууллаа.
Боловсролын салбарын ахиц, дэвшлийг дэмжин, багш, ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаанд дэмжлэг үзүүлж ажиллаж буй НЗД бөгөөд УБ хотын захирагч, НИТХ, НЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье!