Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, үр хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, түүнээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд та бүхэндээ хандаж, дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.

Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх;

Гэрийн нөхцөлд хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлж тавилга, эд зүйлсийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, бэхэлгээг сайн хийх;

Хутга, хайч, үзүүртэй эд зүйлс болон хагархай шил зэргийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах;

Ахуйн хэрэглээний бодис болон эм, ариутгах, ороох, боох материалыг хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах,

Хүүхдэд галын аюул, хор хөнөөлийн талаар ойлголтыг тогтмол өгч байх;

Цахилгааны хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны уртасгагч залгуурыг хэрэглэхгүй байх;

Цахилгааны ил утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулж, разетканд зориулалтын хамгаалалт хийх;

Бензин, газ болон шатах эрсдэл бүхий бодисыг гэртээ хадгалахгүй байх;

Чүдэнз, асаагуур, халуун тогоо, халуун савтай хоол цай, индүү, үсний хайч зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах;

Гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах;

Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт, хамгаалалт хийх;

Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалж хэвших;

Хүүхдийг угаартахаас сэргийлж яндан пийшингийн хаалтыг хаахгүй байх;

Дулааныг хадгалах зорилгоор гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, пийшин зуухыг түлшээр дүүргэж түлэхгүй байх;

Цахилгаан халаагуур болон бусад цахилгаан хэрэгслийг унтрааж үлдээх;

Зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангах;

Харгалзан дэмжих хүнгүй үед цахилгаан зуух, ахуйн зуухаар оролдох,