Scroll to top
Scroll to top
“KOTESOL 2025” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025 оны 05 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын Сүүкмёонг их сургууль дээр зохион байгуулагдсан олон улсын англи хэлний багш, судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан нарт зориулсан Олон улсын 32 дах удаагийн “KOTESOL 2025” чуулга уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 19 багш оролцож, 2 багш 1 сайн дурын ажилтны хамт илтгэлээ уншлаа. Үүнд:
• НЕБ-ын Голомт сургуулийн англи хэлний багш Б.Нарангэрэл
• НЕБ-ын Боловсрол сургуулийн англи хэлний багш Л.Оюунцэцэг
• НЕБ-ын Гүн галуутай сургуулийн англи хэлний багш Б.Азбилэг
• НЕБ-ын Амгалан сургуулийн англи хэлний багш Н.Болормаа
• НЕБ-ын 21 дүгээр сургуулийн англи хэлний багш Г.Эрдэнэ-Ундрах
• НЕБ-ын 23 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Батсүх
• НЕБ-ын 23 дугаар сургуулийн англи хэлний багш М.Баасансүрэн
• НЕБ-ын 24 дүгээр сургуулийн орос-англи хэлний багш Д.Нямсүрэн
• НЕБ-ын 24 дүгээр сургуулийн англи хэлний багш Ж.Энхсувд
• НЕБ-ын 24 дүгээр сургуулийн англи хэлний багш Б.Анхзаяа
• НЕБ-ын 31 дүгээр сургуулийн англи хэлний багш Т.Амармэнд
• НЕБ-ын 33 дугаар сургуулийн англи хэлний багш Р.Болормаа
• НЕБ-ын 38 дугаар сургуулийн англи хэлний багш А.Бямбаа
• НЕБ-ын 38 дугаар сургуулийн англи хэлний багш М.Минжинсор
• НЕБ-ын 38 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Бямбасүрэн
• НЕБ-ын 48 дугаар сургуулийн англи хэлний багш Н.Ганзориг
• НЕБ-ын 48 дугаар сургуулийн англи хэлний багш С.Даваасүрэн
• НЕБ-ын 48 дугаар сургуулийн англи хэлний багш Л.Энхмаа
• НЕБ-ын 147 дугаар сургуулийн англи хэлний багш Г.Гэрэлчимэг нар тус тус оролцлоо.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн англи хэлний багш А.Жанерке, Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтэн Майкл Карриерийн хамт, нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн англи хэлний багш Ш.Нуршаш нар илтгэлээ хэлэлцүүллээ.
Чуулга уулзалтын үр дүнд:
-AI технологи буюу хиймэл оюун ухааны хэрэглээг англи хэлний хичээлд хэрхэн зөв зохистой, үр дүнтэй хэрэглэх арга зүй, туршлага
-Боловсрол глобалчилагдаж байгаатай холбоотой англи хэлийг 21 дүгээр зууны суралцагчдад хэрхэн үр дүнтэй заах арга зүй
-Цахим сургалтыг танхимын сургалтаас илүү үр өгөөжтэй явуулах арга зүйн шинэлэг санаа
-Суралцагчдын ялгаатай байдалд тохирсон даалгавар боловсруулах арга зүй, хэлний мэдлэгийг тэгш хүртээмжтэй олгох талаар багш, судлаач, мэргэжилтнүүдийн судалсан, туршсан арга зүй, туршлага
-Мэргэжлийн чадвараа хэрхэн ахиулах, судалгааны ажлын сэдвээ хэрхэн сонгох, олон улсын хурал, хэл соёлын арга хэмжээнд оролцож бусад орны багш, судлаач, эрдэмтэн, багш нараас туршлага судаллаа.
- Энэ жилийн Олон улсын хуралд 35 орны 570 эрдэмтэн, судлаач, багш нар оролцож, англи хэлний боловсролын чиглэлээр 196 илтгэгч илтгэлээ уншлаа.