Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ЮУНД ХЭРЭГЛЭХ ВЭ?

Багш:

Мэргэжлийн хөгжлийн хэрэгцээгээ тодорхойлох, өөрийгөө хөгжүүлэх суурь мэдээлэл болгох;

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч:

Багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, ажлын байрандаа хөгжих, хэрэгцээт сургалтад хамрагдахад нь дэмжих зэргээр үнэлгээнд суурилсан цэцэрлэгийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх;

Боловсролын газар хэлтэс:

Багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, ажлын байранд нь хөгжүүлэх үйл ажиллагааны агуулгыг тодорхойлох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах зэргээр үнэлгээнд суурилсан цэцэрлэгийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх хэрэгжүүлэх;

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн: Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжилд гарч буй ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх;

Боловсролын үнэлгээний төв: Үр дүнг цахим хэлбэрээр бүх түвшинд шалгуурын дагуу тайлагнах;

Боловсролын ерөнхий газар:

•Үр дүнд тулгуурлан санхүүжилтийг хуваарилах, улирлын урамшууллыг олгох;

•Багш нарын хөгжлийн арга хэмжээний төлөвлөгөөг хичээлийн жил эхлэхээс өмнө боловсруулж, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх;

•Багш нарын сургалтыг ерөнхий зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийг шийдвэрлэх, оролцоог хангах, шаардлагатай үед зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;

•Багшийн сургалтын явц, үр дүнд хяналт шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах;

•Багш бэлтгэх боловсролын байгууллагуудтай хамтран багшийн хөгжлийг дэмжих, цэцэрлэгийн менежментийг сайжруулах зөвлөмж боловсруулан цэцэрлэгүүдэд хүргэх.