Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГА БОЛОВСРОЛЫН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛГИЙН АХЛАГЧ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага боловсролын мэргэжлийн бүлгийн ахлагч нарын графикт сургалтыг Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Сургалтад 9 дүүргийн нийт 106 багш хамрагдаж багш нарын туршлагаас судлан, сургуулийн орчинтой танилцан, харилцан суралцлаа.

Сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан нээж үг хэлж, тус сургуулийн бага ангийн багш С.Ариунсувд “Тэгш хамран сургах”, бага ангийн багш Б.Сэргэлэн “ Мэдлэгт дусал нэмэр” сэдвээр, НБГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан цаг үеийн мэдээлэл хийж, бага ангийн Б.Өлзийдэмбэрэл, Э.Очтуяа багш нарын авьяаслаг суралцагчид хотон биелгээ бүжиг, хөгжмийн аялгуугаар тус тус мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү сургалт нь суралцагчдаа төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлж байгаа туршлагаа түгээн дэлгэрүүлж, харилцан суралцсан бүтээлч ажил боллоо