Scroll to top

News

"БАГШИЙН ГАРЫН АВЛАГА"-ын цахим хувилбартай танилцаарай.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшид дэмжлэг үзүүлэх "БАГШИЙН ГАРЫН АВЛАГА"-ын цахим хувилбартай танилцаарай.

Хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны сар бүрийн эхний хоёр долоо хоногийн төлөвлөлтийн хувилбарыг багш шууд ашиглах боломжтойгоор, харин сүүлийн 2 долоо хоногт багш өөрийн ур чадвар, арга зүйдээ тулгуурлан төлөвлөлтөө хийж, хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар боловсруулсан.

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд шинээр нэмэгдсэн агуулга, хүүхэд тоглонгоо хөгжих үйл ажиллагааг өдөр тутамдаа зохион байгуулахад гарын авлага тусална.

Татаж авах холбоос:

https://medle.edu.mn/public/teachercorner/teacher_guide