Scroll to top
Scroll to top
ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын “Хөгжмийн хичээлийн түвшинчилсэн даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт цахим сургалт боллоо.
Хөгжмийн хичээлийн түвшинчилсэн даалгавар боловсруулах мөн хичээл сургалтад үнэлгээний шинэлэг аргыг аппликейшн ашиглаж үр дүнтэй ажиллаж буй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 101 багш хамрагдсан.
Түвшинчилсэн даалгавар боловсруулах арга зүйн талаар нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ш.Оргилжаргал, 130 дугаар сургуулийн хөгжмийн багш М.Ганзул, Plickers аппликейшнийг хөгжмийн хичээлд хэрхэн ашиглах талаар Naran international school сургуулийн хөгжмийн багш О.Жавзансэлмаа нар тус тус заасан.

