Scroll to top

News

ГЭР БҮЛИЙН ОРЧИНД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ...

ГЭР БҮЛИЙН ОРЧИНД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ...

/Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүргэх зөвлөмж/

Хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, дэмжээрэй...

Яагаад чухал вэ?

Хүүхэд сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж сурах тусам уурлах, гомдох үеэ хэрхэн даван туулах, бусдын мэдрэмжийг хүндлэх дадалд суралцдаг.

Юу хийх хэрэгтэй вэ?

“2–5 насны хүүхэд сэтгэл хөдлөлөө бүрэн ойлгож, үгээр илэрхийлэхэд бэрхшээдэг тул эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож, нэрлэж сургах нь маш чухал.”

ЗӨВЛӨМЖ

Энэ насанд хүүхэд уурлах, баярлах, гомдох зэрэг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг ч үгээр илэрхийлэх чадвар нь хязгаарлагдмал байдаг.

Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, мэдрэмжээ үгээр илэрхийлэх, тайвшрахад нь туслаарай.

Сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж, өөрийгөө ойлгож сурах нь хүүхдийг тайвширч сурах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг ойлгох үндэс болдог.