Scroll to top

News

Cultivating Literacy Through Extensive Reading

Cultivating Literacy Through Extensive Reading

The 2nd National / 1st International ER Conference

Та бүхнийг энэхүү чуулганд хүрэлцэн ирж, Монгол болон бусад орны нэр хүндтэй илтгэгчдээс үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл олж авна гэж найдаж байна

 Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх холбоос: ermongolia.org/erconference

 2025.11.28,29-ны өдрүүдэд…

Монгол Улсад анх удаа Extensive Reading чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид, англи хэлний багш нар чуулж, боловсролын салбарт англи хэлний хичээл унших арга зүйн хэрэгжилт, сургалтын чанарыг дээшлүүлэх талаар судалгаанд суурилсан мэдлэг, туршлагаа хуваалцах томоохон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

ТУС ХУРАЛД ОРОЛЦСОНООР:

Бусад улс орны багш нартай уулзах боломж

Extensive Reading чиглэлийн тэргүүлэх профессор, эрдэмтэд Монголд хүрэлцэн ирж илтгэл тавина.

Багш нарын бодит туршлага

Монгол болон олон улсад Extensive Reading аргачлалыг англи хэлний сургалтад амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас суралцана.

Сургуулиудын хамтын ажиллагааны шинэ боломжууд

Аймаг, дүүрэг, сургуулиудын унших хөтөлбөр боловсруулах, бүтээлч санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аргачлалуудтай танилцана.

Суралцагч төвтэй хөгжил

Сурагч бүрийн унших сонирхлыг дэмжих уян хатан, үр дүнтэй аргачлалыг хэрэгжүүлэх судалгаанд суурилсан илтгэлүүдийг сонсоно.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Боловсролын байгууллагын удирдлагууд

Боловсролын байгууллагуудын менежер, гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлах мэргэжилтэн, багш нар

Гадаад хэлний багш нар

Унших арга зүйг хэрэгжүүлэгч боловсролын салбарт ажиллаж буй хүн бүрд нээлттэй.

БОЛОМЖУУД:

Шинэ хөтөлбөр, төслийн санаа боловсруулах урам зориг

Олон улсын болон дотоодын хэрэгжүүлэгч багш нартай мэргэжлийн чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах боломж

Монголд хэрэгжүүлж буй Extensive Reading аргачлал, төслүүдийн үр дүн, туршлага

Хамтын ажиллагаа, хүрээллээ тэлэх боломж

ОРОЛЦОГЧ БҮРД АЛБАН ЁСНЫ СЕРТИФИКАТ ОЛГОНО.